Анжелина Жоли, Питт нар бүл нэмэхээр зэхэж байна
Брэд Питт, Анжелина Жоли нарын гэр бүл дахиад нэг гишүүнээр нэмэгдэх нь гэсэн шуугиан газар авлаа. Өдгөө 39 настай жүжигчин бүсгүй Сирийн дүрвэгсдийн лагерьт байсан Мусса хэмээх хүүг өргөж авахаар бичиг баримт бүрдүүлж байгаа тухай хэвлэлээр сарын өмнө л шуугисан. Гэтэл одоо Анжелинаг Кен улсаас хүүхэд авах гэж байгаа тухай ярих болов.
“Брэд, Энжи нар хүү өргөж авна. Тэд бүх зүйл бэлэн болоод, хүүхэд гэр бүлд ирэх мөчийг тэсэн ядан хүлээж байгаа. Тэдний хувьд хүүхэдтэй холбоотой бүх зүйл аз жаргалтай мөч нь байдаг” хэмээн эх сурвалж мэдээлжээ.
Хүүхэд өргөж авах санаачилгыг Анжелина гаргасан гэнэ. Үүнийг Брэд ч дэмжсэн аж. Тэгээд ч Питт нэг удаа хөлбөмбөгийн бүхэл бүтэн командтай болохыг хүсч байгаагаа хэлсэн юм.
Үүнээс гадна тэд яагаад долоо дахь хүүхдээ Кениэс өргөж авахаар болов? Учир нь Брэд, Энжи нар анхны охин Шайлогоо Намибид төрүүлсэн бол 10 настай Захараа Этиопоос өргөж авсан. Тиймээс охид өөрсөдтэй нь адилхан Африкаас хүүхэдтэй болохыг хүссэн гэнэ.