Анна Каренина зохиолоор дахиад нэг кино хийх нь

2015 оны 3 сарын 13

“Мосфильм” кино концерны ерөнхий захирал асан Карен Шахназаров Лев Толстойн алдарт “Анна Каренина” зохиолоор кино хийх гэж байгаагаа мэдээллээ. Улсаас юм уу олон нийтээс санхүүгийн ямар нэг дэмжлэг авахгүйгээр цэвэр өөрөө хийх гэж буй энэ кинондоо яг тохирсон жүжигчнийг олж чадахгүй бол хийхгүй ч байж мэднэ гэж К.Шахназаров ярьжээ.

Хүн төрөлхтний заавал унших ёстой зохиолын тоонд зүй ёсоор багтдаг “Анна Каренина” романаар 20 гаруй удаа кино хийсэн байдаг. Гэхдээ хамгийн алдартай хувилбар нь 1967 онд ЗХУ-ын үед хийсэн киног гэлцдэг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19100
0 эможи
keyboard_arrow_up