Тэйлор Свифтын хөл 40 саяын үнэтэй
Баруунд 1990-ээд оны эхээр дэлгэрсэн моод эргэн ирж байх шиг байна. Тэгэхэд нэр алдарт хүрсэн гэж өөрийгөө боддог хүн болгон биеийнхээ аль нэг гайгүй хэсгийг үлэмж их мөнгөөр даатгуулахыг хүсэмжилдэг байсан юм. Залуухан кантри дуучин Тэйлор Свифт үргэлж л өөрийн хөлөө ил гаргаж, түүгээрээ гайхуулдаг билээ. Иймд дуучин бүсгүй өөрийн биеийн энэ чухал хэсгийг даатгуулахаар шийдэхэд хэн ч гайхаагүй аж.
Гэхдээ Свифт өөрөө ихэд гайхаж хоцорсон гэнэ. Даатгагчид түүний урт, тэгшхэн хөлийг дэндүү их үнээр үнэлжээ. Тэйлор өөрөө хөлнүүдээ нэг сая долларын үнэтэй гэж тооцоолсон байна. Тэгтэл даатгалын компани түүний биеийн энэ хэсгийг 40 дахин илүү үнээр даатгах хэрэгтэй гэж санал тавьжээ. Ингэснээр Тэйлор Свифтын хөлнүүд нэрт дуучин Женнифер Лопесын өгзөгнөөс хамаагүй үнэтэй болж таарав. Жэй Ло цагтаа өөрийн гоёмсог өгзгийг “ердөө” нэг сая доллараар даатгуулж байсан юм.