Ерөнхий сайдын гэргий Зайсанд ”маш үнэтэй” үнэт эдлэлийн дэлгүүр нээв

2015 оны 3 сарын 11

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгийн эхнэр О.Байгалийг хүмүүс эртнээс таних болсон. Нэг хэсэг гадаадад амьдарч байгаад ирсэн хатагтай О.Байгаль нөхрийнхөө дэмжлэгтэйгээр  10-аад жилийн тэртээ байгуулж байсан  “Baigal Beauty & Spa Center” салон Монголын толгой баячуудын гэргий нарын ямбалал болсон тийм томоохон газруудын нэг гэхэд хилсдэхгүй. Хувийн бизнестээ анхаарч, хажуугаар “Улаан пальто” хэмээх дэлгэцийн бүтээлд тоглосон О.Байгаль хатагтай дахин нэг бизнес эхлүүлсэн гэнэ.

Тодруулбал, тэрбээр Зайсанд үнэт эдлэлийн дэлгүүр нээжээ. Ямартай ч салоноор нь үйлчлүүлдэг эзэгтэй нар одоо О.Байгалийн үнэт эдлэлийн дэлгүүрийн худалдан авагчид болсон сурагтай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18965
0 эможи
keyboard_arrow_up