Хэзээ ч гэрлэж байгаагүй холливудын одод

2015 оны 3 сарын 10

Бидний мэддэгээр Холливуудын одод хуримаа хийж эль эсвэл гэрлэлтээ цуцлуулж байдаг нь бидэнд энгийн л нэг сонирхоод өнгөрөх мэдээ болсон. Тэгвэл энэ удаад бүх л амьдралынхаа туршид хэзээ ч албан ёсоор хуримаа хийж байгаагүй оддыг танилцуулж байна.

  1. Камерон Диаз

Жүжигчин бүсгүй хэзээ ч хуримаа хийж байгаагүй аж. Олон залуустай нэр холбогдож, өөртэйгөө адил алдартангуудтай болзож явсан ч тэрээр хуриманд яараагүй ажээ. Саяхнаас түүнийг хөгжимчин Бенжи Меддонтой гэрлэх талаар мэдээлэл цацагдсан ч удалгүй намжсан. Камерон үүний талаар тайлбарлахдаа “Би нөхөр болоод хуримын талаар тэр бүр боддоггүй, бүр хайдаг ч үгүй” хэмээжээ.

13b925c84406c7f5original

  1. Ал Пачино

74 настай жүжигчин эр энэ амьдралдаа нэг ч удаа хуримаа хийж үзээгүй аж. Гэхдээ тэр өмнөх хамтран амьдрагч болох Беверли Д. Анжелогоос гурван хүүхэдтэй юм. Хамгийн сонин нь тэрээр Лучила Сола хэмээх бүсгүйтэй 35 жилийн туршид болзжээ.

c7abe05b82f3862coriginal

  1. Шарлез Терон

2010 онд 9 жилийн турш болзсон залуугаасаа салсан бүсгүй мөн л хуримаа хийж байгаагүй оддын нэг юм. 2014 оноос тэрээр жүжигчин Шон Пеннтэй үерхэж эхэлсэн ч одоогоор гэрлэх бодол өвөртлөөгүй байгаа гэнэ.

1c1cf5b686adab8aoriginal

  1. Винона Райдер

Хайчин гарт Эдуард киноны од Винона хуримаа хийж байгаагүй нэгэн юм. Тэрээр жүжигчин Жонни Депп болон Метт Дэмон нартай удаан хугацааны харилцаатай байсан ч хэнтэй нь ч дэр нэгтгээгүй юм. Тэрээр “миний эцэг эх хоёр хурим хийгээгүй ч 43 жилийн турш хоёр биенээ хайрласаар ирсэн. Ийм байхад би хуримын талаар бодох хэрэг байна гэж үү” хэмээжээ.

6bb670139c9d1280original

  1. Диане Кейтон

Бохир мөнгө, Загалмайлсан эцэг зэрэг киногоор бидний танил болсон жүжигчин эмэгтэй мөн хуримаа хийж байгаагүй юм. Тэрээр тайлбарлахдаа “Би өөрөөсөө үнэхээр хурим хийх талаар хүсэж байгаа эсэхээ асуусан, гэхдээ миний хүсэж явдаг зүйл бол эр хүн биш. Мөрөөдөл үү эсвэл хөршийн харилцаа юу? Би мөрөөдлийг нь л сонгоно”

The 20th Annual Screen Actors Guild Awards

  1. Опра Уинфрей

Та бидний сайн танил ток шоуны од Опра хэзээ ч хурим хийж байгаагүй нэгэн юм. Опра “Надад цаг зав маш ховор. Хэрвээ би хурим хийхийг хүсвэл маш их цаг зав гаргах хэрэгтэй болно. Би жирийн эмэгтэй биш, жирийн амьдрал надад байхгүй” хэмээн хэлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18829
0 эможи
keyboard_arrow_up