Жирэмсэн Кейт Миддлтон яаралтай эмнэлэгт хүргэгджээ
Британийн ханхүү Уильямын гэргий өдгөө долоон сартай жирэмсэн бөгөөд хоёр дахь хүүхдээ дөрөвдүгээр сард төрүүлнэ. Гэтэл тэрбээр саяхан бие нь эрс муудаж, дутуу төрж болзошгүй гэх яриа Кенсингтоны ордноор тархжээ.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Кейт хоёр дахь тээлтээрээ нэлээд ядарч байгаа гэнэ. Тэрбээр хүчтэй хордлогын улмаас эхний гэрван сардаа олны өмнө гарч ирээгүй. Харин хэдхэн долоо хоногийн өмнөөс энэ хямрал нь арилсан хэмээн баяртайгаар мэдэгдэж, ажилдаа эргэн орсон билээ. Гэвч саяхнаас гэдсээр нь хатгуулж өвдөж, бөөлжиж эхэлжээ. Эмч нар ч цаг алдалгүй түүнийг гэгээн Мариягийн эмнэлэгт хүргэсэн байна.
Эмч нар түүнийг өвдөж, дутуу төрж болзошгүй хэмээн ихэд сандарч байгаа аж. Тэднийг зөвхөн эхийн биеийн байдал төдийгүй хүүхдийнх нь зүрхний хэмнэл сандаргаж байгаа гэнэ.