Намбарын Энхбаяр бяцхан охинд хүндэтгэл үзүүлэв
Дөрвөн настай охин төрсөн эцэг, хойд ээжийнхээ хүчирхийлэл, зодуурыг даалгүй амиа алдсан билээ. Чингисийн талбайд олон мянган хүн сайн дураараа цуглаж, талийгаач охины төлөө зул өргөн, 3 минут чимээгүй зогсч, эмгэнэл илэрхийллээ.“Цагаан цуглаан” нэртэй энэхүү буяны арга хэмжээг “Ээж бүхний дуу хоолой” facebook группээс санаачилсан бөгөөд 10 гаруй ТББ, клубын нэгдэл, иргэд дэмжин оролцлоо. Бурханы оронд дэндүү эрт буцсан бяцхан охинд хүндэтгэл үзүүлэх, гэр бүлийн хүчрхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийн асуудалд төр засгийн анхаарлыг хандуулах, бодит үр дүнд хүрэх зорилгоор өргөх ёслолыг зохион байгуулжээ.
"ЦАГААН ЦУГЛААН"нд Монгол Улсын гуравдах Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр , УИХ-ын гишүүн С. Одонтуяа, Эрүүл мэнд, спортын сайд Шийлэгдамба, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Шаравдорж нар ирж гэрэлт зул өргөлөө.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)