Топ модель Одгэрэл шинэ амьдрал эхлүүлжээ

2015 оны 2 сарын 27

“Мөнхийн залуу” гэх тодотголтой топ модель Э.Одгэрэл ганц бие ээжийн амьдралаасаа залхаж, ханьтай болохоор шийдсэн сурагтай. Тэрбээр 20 гаруй жил ганц бие ээжийн амьдралаар амьдарсан нэгэн. Арван жилийн сургуулийн ширээнээс салмагцаа анхны нөхөртэйгээ учирч, айл гэрийн эзэгтэй болж байсан тэрбээр эхнэр хүний амьдралаас тун ч хурдан залхсан гэдэг. Тиймдээ ч өнөөдрийг хүртэл ганц охинтойгоо амьдарч, өөр хэн нэгэн эр хүнд зориулах цаг зав, сэтгэл байх­гүй гэдгээ ярьдаг байсан нь үнэн. Харин өдгөө 50 нас хүрч яваа топ маань тун удахгүй шинэ амьдрал эхлүүлэхээр бэлтгэж байгаа сурагтай. Энэ тухайгаа цахим хуудсандаа бичсэн бөгөөд хэн гэгч эрийг үлдсэн амьдралынхаа ханиар сонгож байгаагаа нууцласан хэвээрээ байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18333
0 эможи
keyboard_arrow_up