Х.Тэмүүжин сайд О.Баасанхүүг шүүхэд өгнө
2014 оны 4 сарын 22
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр О.Баасанхүү гишүүн Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулахаар санал гаргасан байна. Гэтэл гишүүдийн зүгээс хойшлуулах санал гаргасны зэрэгцээ байнгын хорооны дарга "Тусгай хяналтын дэд хороо ТЕГ-т албан бичиг явуулсан байгаа. Хариу ирсний дараа хэлэлцэх ёстой" гэдгээр хойшлуулсан бөгөөд энэ үеэр Х.Тэмүүжин "О.Баасанхүүг шүүхэд өгнө" хэмээн мэдэгджээ.
Энэ асуудлаас болж байнгын хорооны хуралдаан ширүүхэн өрнөж, О.Баасанхүү, Х.Тэмүүжин нар мэтгэлзсэн байна. Өөрөөр хэлбэл, Х.Тэмүүжин "О.Баасанхүү чамайг шүүхэд өгнө. Чамайг үзэн ядаж байна. Миний нэр хүндийг баастай хутгалаа" хэмээн бухимдлаа илэрхийлсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1830
0 эможи