Дуучин М.Нара бяцхан охины төлөө харуусч, ээжүүдийг жагсаалд уриалав

2015 оны 2 сарын 27

Дөрөвхөн настай балчир охиноо тамлан зодож, амь насыг нь хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдаад байгаа нэгэн эр болон түүний хамтран амьдрагч эмэгтэйн жигшмээр үйлдэл сүүлийн хоёр хоногийн турш олныг цочроогоод байгаа. Нялх үрсийнхээ төлөө юу ч хийж чадахгүй, хий дэмий ярьж бичихээс хэтрэхгүй байдал нь өнөөдөр иймэрхүү эмгэнэлтэй дүр зураг, гэмт үйлдэл нэмэгдэхэд хүргэсэн хэмээн олон нийтийн зүгээс “Хүүхдийн” гэх тодотголтой төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг шүүмжилж эхэллээ. 

   Ялангуяа эхчүүд, эмэгтэйчүүдийн хувьд энэхүү сэтгэл түгшээсэн эл хэрэгт харууслаа илэрхийлэхийн сацуу балчир үрсээ зовоож тарчлаасан, амь насыг нь зүй бусаар хөнөөсөн балмад этгээдүүдэд хатуу шийтгэл оноохыг хүсч буйгаа төрийн эрх мэдэлтнүүд, холбогдох хуулийн байгууллагад нь мэдэгдэх зорилгоор жагсана гэжээ. 

   Энэ бүхнийг дэмжиж дуучин М.Нара өөрийн үзэл бодлыг илэрхийлэн УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн “манж” үгстэй ил захидалд хатуухан хариулт өгсөн бөгөөд өөрийн цахим хуудсаар дамжуулан ирэх бямба гарагт Чингисийн талбайд болох жагсаалд эхчүүд, эмэгтэйчүүдийг оролцохыг уриалжээ. Дуучин бүсгүйн сонсогч фэнүүдийн зүгээс уг хэрэгт гүн эмгэнэн харуусч буйгаа илэрхийлэн “Жирийн нэг эмэгтэй ингэж уриалсан бол хэн ч тоохгүй. Харин олны танил эмэгтэйчүүдийн ингэж дуу хоолой, үзэл бодлоороо нэгдэж зөв зүйлийн төлөө тэмцэнэ гэж байгаа нь сайн хэрэг” хэмээн дэмжсэн төдийгүй зарим олны танил эрчүүд ч эл өдөр нэгдэхээ албан ёсоор мэдэгдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18297
0 эможи
keyboard_arrow_up