Хуримын гоёлоо “өмсч”, мөрөөдлөө биелүүлсэн дуучин Ч.Ану нууцаа дэлгэв
Хөөрхөн охиноо төрүүлээд удаагүй байгаа ч бие галбир, гоо сайхнаа урьдын хэвээр хадгалж чадсан гэгддэг дуучин Ч.Ану энд тэндхийн томоохон арга хэмжээнд уригдан, олны хүрээлэлд хүндтэй нэгэн хэвээр яваа. Гэр бүлийн амьдрал зохиосноос хойш хэвлэлээр элдэв янзын зургаа тавьж, сенсааци тарих нь багассан дуучин бүсгүй маань урьд нь хоёр ч удаа хуримын тов дуулгаад замхарсан удаатай.
Жинхэнэ хайр сэтгэлээ олсон гэдгээ зарлаж, үрийн зулай үнэрлээд байгаа тэрбээр харин энэ удаад хурим найрын тухай ам нээлгүй, сэтгүүлчдийн асуултыг эвтэйхэн булзааруулж суудаг болсон. Тэгвэл саяхан дуучин бүсгүй маань хуримын гоёлоо өмсч, эмэгтэй хүн бүрийн мөрөөдөл болсон гайхалтай сайхан зургуудыг авахуулаад амжжээ.
Учир нь, түүнд нэгэн гэрэл зургийн студиэс санал тавьж реклам сурталчилгааныхаа нүүр царай болгосон бөгөөд Ч.Ану ойрын хугацаанд хурим найр хийх бодолтой яваагаа нуулгүй хэлж, хамгийн сайхан харагдах гоёлын даашинзуудыг сонгож авсан нь энэ гэнэ шүү.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)