Хорь гаруйхан настай ч “хамгийн баян - 11” алдартан

2015 оны 2 сарын 27

Шоу бизнесийн ертөнцөд хорь хүрэхгүй жилийн өмнө анх хөл тавьж байсан бяцхан авьяастнууд өсч том болжээ. Зүгээр ч нэг өсч торнихоор барахгүй бүр тэрбумтнууд болцгоосон байна. Энэ нь тэдний авьяас чадвар, овсгоо самбаа, шаргуу хөдөлмөрийнх нь үр дүн бизээ. Асуулт, эргэлзээгээр дүүрэн суугаа эрхэм уншигч танд хориос хорин таван настай хамгийн чинээлэг 11 алдартныг танилцуулъя. Нийтлэлийн төгсгөл таныг алмайруулж ч магадгүй шүү.

11.Деми Ловато

  • Нас: 22
  • Хөрөнгө: $15 сая

Деми Ловато багадаа Диснейн сувгийн “Sonny with a Chance” хэмээх нэвтрүүлгийг хөтөлснөөсөө хойш жүжиглэх авьяасаа нээж хөгжүүлжээ. Түүнээс гадна тэрбээр "Barney and Friends", "Split Ends and Grey’s Anatomy" зэрэг шоунд ч оролцож байсан. Жүжигчний карьераа амжилттай хөгжүүлэхийн сацуу Деми дуу хөгжмийн салбарт хүч сорьж гурван ч цомог гаргаад амжжээ. Гайхалтай нь тус гурван цомогт багтсан дуунуудын ихэнх нь хит болж, ашиг орлого ч арвин олсон юм. Залуухан, авьяаслаг дуучин жүжигчин бүсгүйн хөрөнгө өнөөдөр $15 сая ам.долларт хүрээд байна.

10.Селена Гомес

  • Нас: 22
  • Хөрөнгө: $16 сая

Селена Гомез анх Диснейн кинонд тоглож олны танил болох гараагаа эхэлсэн ч гол анхаарлаа дуу хөгжмийн ертөнцөд хандуулан ажилласаар ирсэн. Шаргуу хөдөлмөрсний дүнд дуучин бүсгүй маань авьяас чадвараа нотлон харуулж ашиг орлого бүхий олон цомог гаргаж, хит дуунуудаараа үзэгч түмнээ цэнгүүлсээр буй. Селена найз залуу Жастинаасаа салснаас хойш сүүлийн үед хувийн карьертаа түлхүү анхаарч "Kmart" болон "NEO Adidas"-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Мөн сүүлд гаргасан "The Heart Wants What It Wants" дуу нь нэлээд орлоготой, эрэлттэй уран бүтээл болж чадсан аж.

9.Ник Жонас

  • Нас: 22
  • Хөрөнгө: $18 сая

Николас Жерри Жонас бол дэлхийн хамгийн амжилттай залуу оддын нэг юм. Түүнийг "Jonas Brothers" хамтлагийн гишүүн гэдгээр нь хүмүүс илүү сайн танидаг. Түүнээс гадна залуу авьяастан Ник "Camp Rock" зэргийн хэд хэдэн кинонд бас тогложээ. Зогсолтгүйгээр өсөж буй түүний хөрөнгө мөнгө өнөөдөр $18 сая ам.долларт хүрсэн бөгөөд ихэнхийг нь дуу хөгжмийн уран бүтээлээрээ олсон аж. "Jonas Brothers" хамтлагийн гишүүд ч түүнтэй дүйцэхүйц хөрөнгө мөнгөтэй ба Холливудын хамгийн баян залуу алдартнуудаар нэрлэгддэг байна.

8.Тейлор Лотнер

  • Нас: 23
  • Хөрөнгө: $40 сая
Тэйлор Лаутнэр бол "Twilight"-ын цуврал кинонд тоглосноор гайхалтай амжилтанд хүрч чадсан залуу жүжигчин билээ. Түүний хөрөнгө одоогоор $40 гаруй сая ам.доллараар хэмжигдэж байгаа ч ирэх жилүүдэд өсөх хандлагатай байгаа аж. Учир нь Тэйлор хэд хэдэн кинонд тоглох төлөвлөгөөтэй байгаа ба тэдний нэг нь энэ жил нээлтээ хийх "Twilight"-ын сүүлийн анги буюу "Breraking Dawn: Part 3" юм.
 
7.Женнифер Лоуренс

  • Нас: 24
  • Хөрөнгө: $53.9 сая 
Сая сая шүтэн бишрэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн үзэсгэлэнт бүсгүй бол жүжигчин Женнифер Лоуренс юм. "The Hunger Games"-ийн цувралууд түүнд итгэмээргүй амжилтыг авчирсан төдийгүй өөр кинонуудыг ч бас нэрлэж болно. Тухайлбал "Silver Linings Playbook" кинонд тэрбээр "The Hunger Games"-ээс илүү хөлсөөр тоглосон байх жишээтэй. Харин сүүлд тоглосон "Catching Fire" кинонд Женнифер $10 сая ам.доллараар тогложээ.
 
6.Эмма Уотсон

  • Нас: 24
  • Хөрөнгө: $60 сая
“Harry Potter” киноны хайр татам ухаалаг охин Гермиониа Грейнжерийн дүрийг чадварлагаар бүтээсэн Эмма Уотсон бол хорь гаруйхан настай хэрнээ хөрөнгө мөнгө, амжилт бүтээлийн эзэн болж чадсан бүсгүй билээ. Тэрбээр жүжиглэхээс гадна жендерийн тэгш эрхийг тогтоохын төлөө тууштай тэмцэгч гэдгийг хүмүүс андахгүй мэднэ. Ямартай ч Эмма бага залуу наснаасаа тоглосон алдарт цуврал киноноос олсон ашиг орлогоо шинэ уран бүтээлүүдээр үргэлжлүүлэн арвижуулсаар байх нь эргэлзээгүй юм.
 
5.Кристен Стюарт

  • Нас: 24
  • Хөрөнгө: $70 сая
Өнгөрсөн жил Кристен Стюарт “Forbes” сэтгүүлийн хамгийн чинээлэг эмэгтэй жүжигчний жагсаалтыг тэргүүлсэн. Та бүхний мэдэж байгаачлан “Twilight”-ын цуврал кино түүний амжилтын суурь болсон бөгөөд энэ жил гарах төгсгөлийн ангиас Кристен $25 сая ам.доллар хүртэх аж. Үүнээс гадна “Snow white” болон “Huntsman” кино ч түүнд чамлахааргүй ашиг орлогыг авчирсан юм.
 
4.Дэниел Рэдклифф

  • Нас: 25
  • Хөрөнгө: $110 сая
Дэниел Рэдклифф бол Их Британий хамгийн баян эрчүүдийн нэг юм. Тэрбээр 2001 онд анх “Taylor of Panama” кинонд тоглосноор кино урлагт хөл тавьж улмаар “Harry Potter” киногоор санхүүгийн эрх чөлөөнд хүрэх үүд хаалга нь нээгдсэн билээ. Мэдээж Холливудын хамгийн авьяаслаг уран бүтээлчийн хувьд олон гайхалтай кинонд дүр бүтээсэн Дэниел жилд $15 сая гаруй ам.долларын орлоготой аж. 
 
3.Майли Сайрус

  • Нас: 22
  • Хөрөнгө: $165 сая
Дуучин Майли Сайрус бол огцом хувиралт дүрүүдээрээ үзэгчдийг алмайруулсаар ирсэн өвөрмөц нэгэн. Нэг хэсэг Диснейн од болж, удалгүй өсвөр үеийнхнийг байлдан дагуулсан бол сүүлд тачаангуй маягийн этгээд зан авир, гадаад төрх болон уран бүтээлүүдээр шүтэн бишрэгчиддээ бэлэг барьсан. Түүний өнгөрсөн оны “Bangerz” цомгийнх нь аялан тоглолт $70 сая ам.долларын орлогыг авчирчээ. 
 
Майлигийн аав Билли Рэй Сайрус ч бас дуу хөгжмийн ертөнцийн оргилуудын нэг байсан учраас охиныхоо амжилтанд тодорхой хэмжээний түлхэц болж чадсан юм. Өдгөө Майли аавынхаа залуугийн рекордыг эвдэж асар их хөрөнгөний эзэн болсон бөгөөд ирээдүйд дуучин, жүжигчний карьераа хослуулан улам их амжилт руу мацахаар зэхэж буй.
 
2.Тейлор Свифт

  • Нас: 25
  • Хөрөнгө: $180 сая
Жил жилийн хамгийн их ашиг орлоготой дуучдын жагсаалтанд дээгүүр ордог Тейлор Свифт хамгийн баян залуу оддын тоонд ч зүй ёсоор орж байна. Ихэвчлэн шилжилтийн насныхан болон өсвөр үеийнхний сэтгэл зүрхийг эрхгүй догдлуулж чаддаг Тейлорын цомог үргэлж борлуулалт сайтай байдгийн дээр, шагнал урамшууллыг бараг л тогтмол хүртдэг. Түүний 2014 онд гаргасан “Shake it Off”, “Blank Space” дуунуудыг багтаасан “1989” нэртэй цомог нь өөрийнх нь дээд амжилтыг эвдэж 1.3 сая хувь борлогдсон байна. Энэ жил тус цомгоороо хийх аялан тоглолт нь $200 сая ам.долларын орлого авчрах төлөвтэй байгаа аж.
 
1.Жастин Бибер

  • Нас: 20
  • Хөрөнгө: $200 сая
Канадын залуу дуучин Жастин Биберийг үзэн ядагчид мундахгүй ч уран бүтээлээ үргэлжлүүлэн хийхэд нь туслах хангалттай олон шүтэн бишрэгчид ч түүнд бий. Охид бүсгүйчүүд, өсвөр үеийнхний шүтээн болсон Жастин Бибер өдгөө хорь гаруй настай алдартнуудын хамгийн баян хүнээр тодорч байна. Анх “Youtube” сувгаар олны танил болох гараагаа эхэлсэн азтай хүү өсч торнин өнөөдөр дэлхийн шилдэг уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, тэрбумтны амьдралаар амьдарч байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18276
0 эможи
keyboard_arrow_up