“Forbes”-ийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтад Ц.Гарамжав багтжээ
“Forbes” сэтгүүлээс жил тутамд гаргадаг Азийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтад Монгол Улсаас “Монполимет” компанийг үүсгэн байгуулагч Цэдэнгийн Гарамжав багтсан байна. Тэрбээр жагсаалтын 56-т бичигджээ.
“Forbes”-ийн сайтад бичихдээ “Ц.Гарамжав нь 1992 онд алтны уурхайн чиглэлээр Монполимет компаниа үүсгэн байгуулсан бөгөөд үүнээс хойш барилга, ашигт малтмалын хайгуул шинжилгээ, хөрсний нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж байна. Охин нь компанийнх нь гүйцэтгэх захирлаар ажилладаг Ц.Гарамжавын орлого нь жилийн 60 сая ам.доллар юм. Монполимет нь Тосонгийн алтны орд, Сэнжит Худгийн шохойн чулууны ордод олборлолт явуулдаг. Тус компани нь Монгол Улсад анх удаа дэвшилтэд технологи ашигласан хуурай цементийн үйлдвэр байгуулсан юм. Уг үйлдвэрийн барилгын нийт өртөг 230 сая ам.доллар. Үйлдвэрийн санхүүжилтийг төрийн банк болон бусад хөрөнгө оруулагчид хийсэн юм. Ц.Гарамжав нь төр засгаас олон шагнал авсан” гэжээ.
- See more at: http://world.time.mn/content/54150.shtml#sthash.QpMjpu0b.dpuf
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)