Мадонна тайзан дээр унав

2015 оны 2 сарын 26

Поп од дуучин Мадонна Brit Awards 2015 наадмын үеэр тайзан дээр унажээ. Дуучин шатаар уруудах үедээ бүжигчний урд хөл алдан санамсаргүй унасан бөгөөд өмссөн хувцас нь тээг болсны улмаас санаандгүй эвгүй байдалд оржээ.

Гэхдээ тэр тайзан дээр унасан ч эргэн босч дуулж байсан Living For Love дуугаа дуусгасан байна. Энэ тухай тэрбээр инстаграм хуудастаа “Намайг дэмждэг та бүхэнд сайхан бүхнийг хүсье. Би хэдий хөл алдан унасан ч миний хайрын тухай дуунууд, түүнд хандах хандлагыг хэн ч өөрчилж чадахгүй” хэмээн хошигносон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18248
0 эможи
keyboard_arrow_up