Фейсбүүк архидалтын шалтгаан болов
2015 оны 2 сарын 26

Сүүлийн жилүүдэд фейсбүүк ашиглах хүний тоо эрс өссөн тиймээс фейсбүүкийг тойрсон судалгаа хийх болжээ. Саяхан АНУ-ын Мичиганы их сургуулийн судалгааны төвд нэгэн сонирхолтой судалгаа явуулсны дүнд фейсбүүк архидалтын шалтгааны нэг болохыг баталсан байна. Судалгаанд оролцогчид фейсбүүк дэх найзуудынхаа нийтэлсэн зургийг өдөр тутмын амьдралдаа ямар нэгэн байдлаар давтдаг аж. Хэрвээ фейсбүүк хуудаснаасаа согтууруулах ундааны зүйл эсвэл наргиж буй найз нөхдийнхөө зургийг хараад согтууруулах ундаа хэрэглэх хүсэл төрдөг гэнэ. Судалгаанд оролцсон 400 хүний 90 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









18203
0 эможи