Поп гүнж Бритни найз залуугаасаа гэрлэхийг гуйжээ

2015 оны 2 сарын 24

Попын гүнж алдарт дуучин Бритни Спирс Лас Вегас хотноо зохион байгуулж буй “Piece Of Me” тоглолтынхоо үеэр найз залуу Чарли Эберсолдоо гэрлэх санал тавьж шуугиан дэгдээжээ. Тэрбээр “Toxic” дуугаа дуулсныхаа дараа “Чарли чи энэ дуунд дуртай байх аа. Хүлээхээс залхаж байна. Надтай гэрлээч. Ганцхан удаа дүрмээсээ хазайхыг минь зөвшөөрнө үү” гэж хэлжээ.Дашрамд дурдахад, дуучин бүсгүй тоглолтынхоо бүх хувцасны ард “Би чамд хайртай Чарли” гэж бичүүлжээ.Дуучин Бритнигийн хувьд анх 1999 оноос эхлээд “Baby One More Time” цомгоороо дэлхийд танигдаж, цомгонд багтсан хэд хэдэн дуу тухайн үеийн хүүхэд залуучуудыг байлдан дагуулж байсан билээ.Бритни нийт 530 удаа хөгжмийн наадмуудад дуу болон шилдэг дуучин, жижигчнээр нэр дэвшиж байсан. Үүнээс 423-т нь шагнал гардан авч байжээ. Хамгийн сонирхолтой нь 16 жилийн турш “Grammy” Америкийн хөгжмийн шилдэгийг шалгаруулах ёслолд нэг л удаа шагнал авч байжээ. Энэ нь 2005 онд эмэгтэй шилдэг поп дуутай үзүүлбэртэйгээр нэр дэвшиж байсан ч “Toxic” дууны сайн бүжгийн үзүүлбэртэй дуучнаар шалгарч байжээ. Энэ удаагийн "Grammy" ёслолд түүний хэд хэдэн уран бүтээл нэр дэвшсэн ч шагналын эзэн болж чадаагүй юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18055
0 эможи
keyboard_arrow_up