Жүжигчин Д.Ганцэцэгийн “гэр бүл” -ийн сар шинийн гоёо
2015 оны 2 сарын 20
Жүжигчин Д.Ганцэцэгийг алаг нүдэн хэмээн "Жинжиймаа" кинонд тоглосноос хойш таних болсон. Өдгөө “Хувьсал” продакшны жүжигчнээр ажиллаж дэлгэцийн уран бүтээлд илүүтэй тоглож буй. Цахим хуудасыг идэвхитэй хөтлөгч жүжигчин бүсгүй маань Сар шинийн гоёлоо найзууддаа сонирхууллаа.
Тэрбээр "Бидэн гурав нь ийм гоёлтой шинэлэх нь дээ. Монгол зон олон минь сайхан битүүлж, сайхан шинэлээрэй. Хөхөгчин хонин жилдээ сэтгэл тань сүү шиг цагаан, бодол тань ариун тунгалаг, ухаан тань саруул уужим, үг тань цэцэн мэргэн, үйлс тань зөв шударга байх болтугай. Түмэн олон минь амгалан ,Төр улс минь төвшин байж, Монголын минь хийморь өөдөө, буян заяа нь дэлгэр оршигээээ...Хурай ,Хурай, Хурай..!" хэмээн мэндчиллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
17934
0 эможи