Азийн цагаан сар
2015 оны 2 сарын 18
Монголчууд билгийн тооллын хаврын эхэн сарын шинийн нэгэнд шинэ он гарч, хавар ирж байна хэмээн уг баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг. Бэтүүний шөнө хамгийн хар өдөр байдаг тул гай барцадыг нь арилгах үүднээс цагаан өдөр болгон тэмдэглэдэг аж. Цагаан сарын шинийн нэгний өглөө эртлэн босож шинэ сайхан хувцасаа өмсөж, хэрүүл маргааныг цээрлэн, ахмад настангууддаа очиж золгодог юм. Ихэвчлэн уг баярыг шинийн 1-15 хүртэл тэмдэглэдэг. Мөн шинийн 5, 8-ны өдрүүдийг хамгийн бэлэг дэмбэрэлтэй сайн өдрүүд хэмээн бурхандаа зул хүж асаан, ном уншуулдаг билээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
17923
0 эможи