УС ТҮГЭЭХ ГАЗРУУД 10.00-20.00 ЦАГ ХҮРТЭЛ АЖИЛЛАНА

2015 оны 2 сарын 18

Ус сувгийн удирдах газраас гэр хорооллын худаг, ус түгээх байруудын сар шинийн баяраар ажиллах цагийн хуваарь гаргажээ. Баярын өдрүүдэд цэвэр, бохирын шугам хөлдөх, бохирын шугам бөглөрөх зэрэг аваар осол гарах үед, Ус суваг усжуулах газар болон зөөврийн ус хангамжийн алба, салбаруудын нэгдсэн албадууд дээр гарч байгаа хариуцлагатай жижүүр, инженерүүдэд хандаж болох юм байна. Мөн үйлчилгээний талаарх санал гомдол, дуудлагыг 70157066, 70157016 утсаар авах гэнэ.

Харин гэр хорооллын ус түгээх байрууд өнөөдөр 10.00-20.00 цаг хүртэл ажиллана. Харин маргааш буюу шинийн 1-нд амарна. Шинийн 2-нд 10.00-14.00 цаг, шинийн гурванд 15.00-19.00 цаг, шинийн дөрөвнөөс хуучин цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17922
0 эможи
keyboard_arrow_up