Үндэсний хувцсаараа гоёсон хүүхдүүд

2015 оны 2 сарын 18

Жил бүрийн цагаан сарын баярыг тохиолдуулан цэцэрлэг бүр монгол өв уламжлалаа хүүхэд багачууддаа танин мэдүүлэх зорилготойгоор “Монгол ёс заншил”, “Золгох ёс”, “Дээлтэй монгол”, “Шагайн наадгай” зэрэг төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг.

Тухайлбал, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн есдүгээр цэцэрлэгт болсон өдөрлөгийн үеэр үндэсний хувцсаараа гоёсон хүүхдүүд аав ээждээ сурч мэдсэн авьяас билгээ үзүүлж танилцуулсан юм.

Мөн хүүхэд багачууд, эцэг эхчүүдийн дунд тоглоом наадгай, уралдаан тэмцээн зохион байгуулж, аав ээж нар нь хамтдаа тоглож, зааж сургаж байлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17918
0 эможи
keyboard_arrow_up