Леди Гага сүй тавьжээ

2015 оны 2 сарын 17

Этгээд содон стиль имиж, чадварлаг хоолойгоороо дэлхий дахинаа гайхагддаг дуучин Леди Гага олон жил ганцаараа явсаны эцэст хайраа олж өнгөрсөн валентины өдрөөр сүй тавьжээ. Түүний сүйт залууТейлор Кинни гэх жүжигчин залуу ажээ. Тэд сүй тавьсан тухайгаа ихэд нууцалсан ч хэвлэл мэдээллийнхэн энэ талаарх мэдээллийг хэдийнээ олоод мэдчихжээ.

 Тэд сүй тавьсаныхаа дараагаар Леди Гага-ийн Манхеттин дахь гэр бүлийн зоогийн газарт, баярт мөчөө тэмдэглэсэн байна. Хосууд анх 2011 онд танилцаж болзож эхэлсэн ч хэсэг хугацаанд уулзаж байгаад холбоогоо тасалсан ч сүүлд эргэн нийлсэн байна. Дашрамд дурдахад дуучин бүсгүй маань сүй тавих үйл ажиллагааны үеэрээ үс засалтаа маш эмэгтэйлэг маягаар янзлуулсан байсан ба өөрийн цахим хуудаснаа миний шинэ үс засалт надад их таалагдаж байна хэмээн бичжээ. 


Леди Гагагийн сүйн бөгж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17823
0 эможи
keyboard_arrow_up