Усайн Болт 2017 онд зодог тайлна
2015 оны 2 сарын 16
Дэлхийн хамгийн хурдан хүн Усайн Болт Рио Де Жанейрогийн олимпын дараа жил зодог тайлна гэдгээ Ангилийн сонинд ярилцлага өгөхдөө хэлжээ. Олимпын зургаан медальт, 100, 200 метрийн гүйлтэд дэлхийн рекордыг эзэмшиж буй тэрээр 2016 оны олимп, 2017 оны ДАШТ-ийг өнгөрөөгөөд спортоо орхих бодолтой байгаа аж. Тэрээр олимп өнгөрөөгөөд л зодог тайлах төлөвлөгөөтэй байсан ч ивээн тэтгэгч нь 2017 оны ДАШТ-д өрсөлдөөн үзээч гэсэн хүсэлт тавьсан тул Лондонд болох дэлхийн аваргад ч бас оролцохоор шийдсэн гэдгээ “Daily Mail”-д ярьжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
17754
0 эможи