Жүжигчин Н.Мөнхсоёл, Тамираас салсан шалтгаанаа тайлбарлав
Нэгэн хэсэг "Маск" продакшны жүжигчин Золоотой амьдрал зохиож явсан жүжигчин Б.Тамирын хоёр дахь сонголт нь жүжигчин Н.Мөнхсоёл байсан билээ. Жүжигчин Н.Мөнхсоёл бол сүүлийн үед нээлтээ хийж байгаа кино болгонд дүрээ мөнхөлж яваа залуу чадварлаг жүжигчдийн нэг. Харин сүүлийн үед жүжигчин Б.Тамираа, Н.Мөнхсоёл нарыг салсан тухай мэдээлэл гарах болсон. Энэ тал дээр жүжигчин Н.Мөнхсоёл албан ёсоор тайлбар хийсэн байна. Тэрээр хэлэхдээ:
Нэг хэсэг бид хоёр хоёулаа маш их завгүй ажилласан. Тамир маань “Аз жаргалын шок”, дараа нь “Миний ах атаман” гээд хоёр том төслийг найруулсан. Би бас “Мөрдөгч” киноны зураг авалт гээд их завгүй байсан. Тэгээд жаахан үл ойлголцох байдал гарсан. Тэрнээс бид хоёр айхтар сүйдтэй юмнаас болж салаагүй. Бие биедээ жаахан тунирхаад л, хоёр талд байж байгаад л хоёр тийшээ болчихсон доо. Тэрнээс хойш хоёулаа уулзаад дахин шинээр эхлэе гэж ярилцсан ч шийдэлд хүрээгүй" хэмээжээ.