Дэлхийн алдарт хосууд "Хайрын баяр"-аар хайртдаа ямар бэлгийг барьж байсан бол ?
Дэлхийн алдарт одууд хамгийн ихээр хайрлаж явдаг эмэгтэйдээ ямар бэлгийг сонгодог вэ? Энэ тухай онцлон хүргэж байна
1. Анжелина Жоли, Брэд Питт хоёр
Хайртай нөхөртөө бэлдсэн Анжигийн бэлэг бол 200 жилийн настай оливын мод байсан юм. Тэр урт наст мод нь тэдний Франц дахь байранд ургадаг бөгөөд 18500 доллараар үнэлэгддэг.
2. Жастин Бибер, Селена Гомез хоёр
2011 оны гэгээн хайрын баяраар Жастин нэгэн дэлгүүрийн 2000 долларын үнэтэй цэцгийг бүгдийг нь авч Селена руу илгээж байсан юм. Нэг өрөөг бүхэлд нь хангалттай дүүргэх тэр цэцэгс нь Селенагийн хамгийн дуртай сарнай, сараана, хонин нүдэн цэцгээс бүрдсэн байжээ.
3. Чаннин Татум, Женна Деван Татум хоёр
“Magic Mike”-ын халуухан од залуу үнэхээр мэдрэмжтэй залуу юм гээч. Тэрээр “G.I.Joe: The Rise of the Cobra” киноны үеэр хамтран тоглосон жүжигчин Сиенна Миллерийг тун дэгжин эрдэнийн чулуун гоёлууд зүүдгийг анзаарчээ. Нэгэн өдөр зураг авалт дууссаны дараа Чаннин Сиеннатай холбогдож, өөрийнх нь зүүсэнтэй дүйцэхүйц сайхан эрдэнийн чимэглэлтэй гоёл хаанаас авч болохыг лавлажээ. Ийнхүү эхнэртээ хамгийн сайхан эрдэнэ бүхнийг авч өгөх дуртай жүжигчин залуу гэгээн хайрын баяраар давтагдашгүй нэгэн гоёлыг бэлэглэсэн байна. Маргааш нь Женна “Гайхамшигтай, давтагдашгүй гэгээн хайрын бэлэг байлаа. Баярлалаа. Бас чамд баярлалаа, Сиенна” гэж бичжээ.
4. Иванка Трамп, Жаред Кашнер хоёр
Тэрбумтны өв залгамжлагч бүсгүйд ямар бэлэг таалагддаг бол? Эртний хийцтэй онцгой хүзүүний зүүлт түүний хувьд хамгийн гайхамшигтай бэлэг болжээ. Энэ тухай ярихдаа Иванка “Надад бэлэг авч өгнө гэдэг Жаредын хувьд их хүнд асуудал болдог тухай надад ярьж байлаа. Учир нь би гутал, цүнх, хувцас бас гоёл чимэглэлийн өөрийн гэсэн брэндтэй. Тиймээс манай нөхөр нэг бол эртний эдлэл, нэг бол огт өөр зүйл бэлэглэх нь зөв сонголт гэсэн дүгнэлтэнд хүрсэн байсан.” гэжээ.
5. Шэйлин Вүүдлэй
“The Fault In Our Stars” киноны од бүсгүйн хувьд хамгийн дурсамжтай бэлэг нь анхны үнсэлт байжээ. “Ахлах сургуулийн охин анхны үнсэлтээ гэгээн хайрын баяраар мэдэрнэ гэдэг хэзээ ч мартамгүй сайхан бэлэг байсан.” гэжээ.
6. Дэвид болон Викториа Бэкхэм хоёр
Дэвид эхнэрээ баярлуулах тал дээр тун ч их хөрөнгө зарцуулдаг аж. 2006 оны гэгээн хайрын баяраар 8 сая долларын үнэтэй Bulgari-ийн хүзүүний зүүлт бэлэглэсэн бөгөөд хуримынхаа ойн баяр бүрээр эрдэнийн чулуун шигтгээтэй шинэ сүйн бөгж өгдөг юм байна.
7. Канье болон Ким Кардашиан Уэст хоёр
Канье Уэст хайртай хүмүүстээ өндөр үнэтэй бэлэг өгөх дуртай. Тэр ч жишгээр гэргийдээ 2013 онд 73000 долларын үнэтэй “Cartier” брэндийн очир алмааз, маргад эрдэнэ, цагаан алтан гоёл чимэглэлийн иж бүрдэл өгч байжээ.
8. Бэйонсе болон Жэй Зи хоёр
2009 оны гэгээн хайрын баяраар Жэй Зи гэргийдээ 25000 долларын үнэтэй цагаан алтаар бүрсэн гар утас өгч байжээ. Харин Бэйонсе зөвхөн нөхөртөө зориулсан нууцлаг үдэшлэгээр бэлэг барьсан байна.
9. Жэйсон Деруло, Жордин Спаркс хоёр
2014 оны Гэгээн Валентины баяраар дуучин Жэйсон Деруло хайртай бүсгүйдээ улбар шар өнгийн 10,000 сарнай цэцэг бэлэглэж байсан бөгөөд энэхүү бэлэг тэр жилийн Валентины баярын сенсаци болж байсан юм.
Хэдийгээр Жастин, Селена болон Жэйсон, Жордин нар салчихсан ч гэсэн. Гал халуун дурлалынхаа бэлэг тэмдэг болгож ийм дурсамжуудыг үлдээж байсан байна. Харин чиний авч бас өгч байсан хамгийн гоё бэлэг юу вэ?