Sweetymotion "Зүрхэн аялгуу" тоглолт "Fashion show" үзүүлбэртэйгээрээ онцлог болно

2015 оны 2 сарын 10

 Монголын урлагийн ертөнцөд охидын хамтлаг гэдгээрээ ялгарч олон жилийн турш чанартай уран бүтээлээр үзэгчдээ байлдан дагуулж буй хамтлагийн нэг бол яахын аргагүй "Sweetymotion" билээ. Тус хамтлагийн бүсгүйчүүд энэ сарын 13-ны үдэш “Crocus event hall”-д 19:00 цагаас “Зүрхэн аялгууг” мэдрүүлэх гээд тун чиг зав муутайхан яваа.

Тус шоуны онцлог нь та бидний сэтгэлд хоногшсон 40, 50, 60-аад оны үеийн дуунуудыг амьдруулахаас гадна Fashion show гэдгээрээ онцлог болж байгаа юм. Тоглолтын үеэр “Best Tailor” хувцасны шилдэг шоу үзүүлбэрийг үзүүлэх ба хувцас загварыг Монголын үе үеийн шилдэг моделууд тайзнаа амьдруулах юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17445
0 эможи
keyboard_arrow_up