Тэрбумтан багачууд

2015 оны 2 сарын 09

Та бидний мөрөөдөл юу вэ. Сайхан амьдрах. Үүний тулд мөнгөтэй байх ёстой, мөнгө олохын тулд ажиллах хэрэгтэй гэдэг нь мэдээж. Гэтэл эхээс төрөхдөө л хэдэн тэрбумын хөрөнгөтэй болсон, багаасаа өөрсдөө хөдөлмөрлөж сая саяар мөнгө олдог насанд хүрээгүй хүүхдүүд байна. 16 нас хүрээгүй атлаа банкинд хэдэн сая, тэрбумын хөрөнгөтэй багачууд энэ байна. 

1.    Хан хүү Георг Александр Луис, нэг настай, нэг тэрбумын хөрөнгөтэй 


Британийн хан ширээний гурав дахь үеийн залгамжлагч энэ хүү хаан ширээнд их л хожуу залрахаар байгаа ч эцгээсээ нэг тэрбум долларын актив аваад байгаа. Тэр бас Британийн хатан хааны гэр бүлийн гишүүний  хувьд улсын сангаас жил бүр 400 сая фунт стерлинг хүртэнэ. 

2.    Сури Круз, 8 настай. 270 сая долларын хөрөнгөтэй


Жүжигчин Том Круиз, Кэти Холмс нарын энэ охин  манай гаригийн хамгийн загварлаг хүүхэд. Түүний хувцасны өлгүүрт 2140 долларын үнэ бүхий Dolce&Gabbana цув, Marc Jacobs, Chloe, Burberry, Juicy Couture загварын даашинзууд байдаг. Суригийн нэг төрсөн өдрөөр ээж нь викторианы хэв загвартай, халаалт дулаан, цахилгаан бүхий бяцхан байшин бариулж бэлэглэсэн нь гэхэд л 24 мянган доллар болж байжээ. 

3.    Валентина Палома Пино, 7 настай, 12 сая долларын хөрөнгөтэй


Жүжигчин Сальма Хаек, тэрбумтан Франсуа Анри-Пиногийн  охин хэдийнээ италийн гагла-концертод оролцож улаан хивсэн дээгүүр алхан, гурван наснаасаа эхлэн гурван хэлээр ярьдаг болсон. Тэр амралтаа Сен-Бар арал дээрх люкс амралтад өнгөрүүлдэг нэгэн. Эцэг нь охиндоо сар бүр 50 мянган долларын “цалин” өгдөг. Аргагүй шүү дээ аав нь 16,2 тэрбумын хөрөнгөтэй юм чинь. 

4.    Жейден Смит, 16 настай, 8 саяын хөрөнгөтэй. 



Жүжигчин Уилла Смит, Жад Пинкет Смит хоёрын том хүү өөрөө “Карате-жаал” кинонд Жеки Чантай хамт таван сая долларын хөлстэй тоглосон. Эцэгтэйгээ хамт “Аз жаргалын төлөө”, “Дэлхий зогссон тэр өдөр” кинонд ч бас тоглосон. Киноноос гадна энэ жаал өөрийн рэп болон бүжгийн концертуудаас орлого олдог. Орлогоосоо тэр Замби дахь ХДХВ-ийн халдвартай тэмцэх буяны ажилд багагүйг зарцуулдаг гэнэ. 

5.    Рико Родригес, 16 настай, 4 саяын хөрөнгөтэй 



Энэ залуу жүжигчин сургууль төгсөөгүй ч хэдийнээ 4 саяын хөрөнгөтэй болсон. Тэрээр АВС телевизийн “Өнөөгийн гэр бүл” гэдэг цувралд тоглож алдаршсан нэгэн. Үүний дараа тэрээр уран сайхны таван ч кинонд тоглосон юм. 

6.    Жордан Кейси, 13 лет


Уотерфорд гүнлэгээс гаралтай ирланд хүү 9 насандаа өөртөө сурах бичиг худалдан авч жилийн дараа гэхэд гурван хэл дээр программ зохион бүтээж эхэлсэн гэнэ. Европт iOS бүтээгчдийн хамгийн залуу, бас алдартай түүний бүтээсэн iTunes тоглоомыг мэдэхгүй хүүхэд байхгүй. iT саятны хөрөнгө нь тодорхойгүй. 

7.    Изабелла Баррет, 7 настай, 2 саяын хөрөнгөтэй 


Энэ охин гоо бүсгүйн тэмцээн, телевизийн шоу нэвтрүүлэгт орж, хүүхдэд зориулсан гоо сайхны бүтээгдхүүн, гоёл чимэглэлээ дэлгэн мөнгө олдог. Баррет телевизийн Toddlers and Tiaras хөтөлбөрт оролцохдоо л 10 мянган долларын даашинз өмсч, гоёл засал, өдрийн хоолондоо хэдэн мянган доллар зарцуулдаг нэгэн. Түүнд өндөр өсгийт гэхэд л 60 хос бий. 
8.    Хан хүү Мулай Эль Хассан, 11 настай, 2,5 тэрбумын хөрөнгөтэй 


Мароккийн хаан Мохамед Y, гүнж Лалла Сальмагийн энэ хүү Европ, Африкийн старатегийн чухал ач холбогдолтой энэ улсын ирээдүйн хаан болно. Тэр эцгээсээ уламжлал ёсоор 2,5 тэрбум долларын хөрөнгө аваад байгаа бол гэр бүлийн эзэмшдэг хөрөнгө оруулалтын компанийн 60 хувийг эзэмшдэг. 

9.    Дэннилин Хоуп Биркхед-Маршалл, 8 настай, 59  саяын хөрөнгөтэй 


Хэдэн сарын өмнө энэ охин ээж Анна-Николь Смит болон  ахыгаа харамсалтайгаар алдсан. Түүний эцэг Ларри Биркхед өөрийнх нь эцэг гэдгээ баталгаажуулаад байгаа. Охины ээж загварын од болж байх үедээ нефтийн ахимаг магнат Говард Маршаллтай сууж байсан болохоор Охиныг  зургаан настайд нь 10 сая доллар өвлөж авсан. Хожим нь тэрбумтан нас барахдаа тэдэнд юу ч өвлүүлж өгөөгүй ч шүүх 49 саяыг Дэннилиний нэр дээр үлдээхээр шийдвэрлэсэн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17372
0 эможи
keyboard_arrow_up