Зургаан настай уран бүтээлч мөнгөө ядууст хандивлажээ

2015 оны 2 сарын 09

Зургаан настай Герман хүү өнчин, ядуу хүүхдүүдэд туслахаар бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргажээ. “Бид бусад хүмүүсийн амьдралыг анзаарч харж байх ёстой. Ингэж байж бид бусдад үлгэр дууриал болж, амьдралыг нь сайжруулна” хэмээн зургаан настай Пол Жюль Батлер ярьж байна. Полын зурагнууд тус бүр нь 210 еврогийн үнэ хүрэх бөгөөд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг голчлон шүүмжилдэг юм.

Тэрээр өвлийн хүйтэнд хоргодох байранд өлсөж, даарч буй Сири хүүхдүүдийн тухай Юнисеф байгууллагын нэвтрүүлгийг үзээд бусдад туслахаар шийдсэн байна. Полын насны хүүхдүүд зайрмаг, чихрэнд дурлаж байхад тэрбээр шашин, яс үндсээр гадуурхах явдал, ажилгүйдэл, ядуурлын төлөө санаа зовнидог ажээ. Пол зураг зурахыг бие дааж сурсан гэнэ.
11

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17337
0 эможи
keyboard_arrow_up