Жонни Депп хуримаа хийжээ
2015 оны 2 сарын 05
Холливуудын алдарт жүжигчин Жонни Депп болон түүний сүйт бүсгүй Эмбер Хёрд нар энэ амралтын өдрүүдэд Деппын хувийн эзэмшилд байдаг Бахамын нэгэн арал дээр хуримаа хийхээр товлосон байсан ч хуримын өдрөө хүлээж тэсээгүй бололтой. АНУ-ын US сэтгүүлд мэдээлэл өгсөн эх сурвалжийн хэлснээр хосууд 2 сарын 3-ны өдөр буюу энэ мягмар гарагт баруун Холливуудад байрлах Деппын гэрт албан ёсоор гэрлэлтээ батлуулсан байна.
Ийнхүү хосууд маань гэрлэлтээ батлуулсан ч төлөвлөсөн ёсоороо Бахамын арал руу явах бөгөөд тэнд маш энгийн ёслолын үйл ажиллагаа болох аж. Дашрамд сонирхуулахад энэхүү гэрлэлт нь 51 настай жүжигчин Жонни Деппын хоёр дахь гэрлэлт бол түүний гэргий 28 настай Эмбер Хёрдийн анхны гэрлэлт юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
17146
0 эможи