Н.Айшолпан охинд “Олигви” студийн гэрээ таалагдсангүй
Бүргэдээр ан хийх ёс уламжлалаараа дэлхийд гайхагддаг казак зон хүүхдүүддээ багаас нь анчин болгодог. Үүний нэгэн залгамжчин болох бүргэдчин Н.Айшолпан охины зураг хэдийнэ дэлхий дахинд танил болоод буй. Тэрбүүхэл өнгөрсөн оны шилдэг зургийн тэргүүнд багтаж байгаа түүнийг анх бүргэдчин хүү гэж бичиж байсан. Нэг долларын гэрээ байгуулсан гэгдэж дэлхийг шуугиулаад байгаа фото зурагчинд нь сая долларын ашиг авчирсан нь нууц биш. Өдгөө Canon брэндийн нүүр царай болоод буй Н.Айшолпанд гадны олон компаниас хамтран ажиллах санал ирдэг. Саяхан л гэхэд Эмиратын Абу Даби хотод болон олон улсын шувуучдын гуравдугаар наадамд оролцоод ирсэн юм. Тэндхийн “Олигви” студиэ гэрээ байгуулах санал тавьсан ч татгалзаад байгаа аж. Энэхүү гэрээнд Н.Айшолпанд охиныг 18 нас хүртэл нь кинонд тоглохоор болбол тус студийн захирал Отта Беллээс албан ёсны зөвшөөрөл авах ёстой, ямарваа нэгэн маргаан гарвал АНУ-ын шүүхээр шийдвэрлүүлнэ гэж тусгасан нь түүнд таалагдаагүй гэсэн.