“Мөнхийн залуу” холливудын одод

2015 оны 2 сарын 02

Удаан хугацааны турш Холливудын ертөнцөд мандсаар буй олны танил эрхмүүд дунд нас ахисан ч урьдын адил ер бусын залуу төрхөө хадгалсаар буй одод олон бий. FOX News сайтын тодруулсан мөнхийн залуу дөрван алдартны зургийг өнгөрсөн болон одоотой нь харьцуулан хүргэе.

Женнифер Лопез 

40 гарсан ч залуу сайхан төрхөө эдүгээ хүртэл хадгалсаар байгаа эмэгтэйчүүдийн төлөөлөл бол Женнифер Лопез. Энэ удаа түүний 2000 оны зургийг одоогийнхтой нь харьцууллаа. 
 

Жон Стэймос

Алдартай драмын “Full House” киноны Жэйси гэх залуугийн дүрийг дүрээрээ олонд танигдсан эдүгээ 51 настай жүжигчин Жон Стэймос бол мөнхийн залуу тодотголт эрэгтэй жүжигчдийн нэгэн төлөөлөл. 2003 онд авхуулсан зураг болон одоогийнх нь зургийг харьцууллаа. Сайхан инээмсэглэл, наран борлосон арьс нь хүртэл хэвээрээ байгааг харж болно. 
 

Гвинет Пэлтроу 

Гвинет Пэлтроугийн 1999 оны зураг болон энэ оны эхээр авхуулсан зургийг нь харьцууллаа. 15 жил өнгөрсөн ч гоо үзэсгэлэн нь хэвээрээ. 
 

Гвен Стефани

Хүүхэдгүй эмэгтэйчүүд хөгширдөггүй гэдэг үг байдаг ч, хоёр ч хүүхдийн эх болсон Гвен Стефани залуу сайхан хэвээрээр л байна. Эдүгээ тэрбээр 45 настай. Энэ удаа 2001 оны зургийг нь одоогийн зурагтай нь харьцууллаа. 

Эдгээрээр гадна жүжигчин Хэлли Берри, Софиа Вергара, Кристин Дэвис нарын үзэсгэлэнт бүсгүйчүүдийг ч мөн дурьдахгүй өнгөрч болохгүй юм. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16946
0 эможи
keyboard_arrow_up