Мисс Б.Гэрэлчулууны “гэр бүл”
“Тусгай салаа” олон ангит киноны дэд ахлагч Номингийн дүрээр үзэгчдийн танил болсон мисс Б.Гэрэлчулууныг загвар өмсөгч бус жүжигчин гэдгээр нь Монгол түмэн илүү хүлээж авсан. Мөн “Амьдрал төсөл”, "Цэлмэг тэнгэр" кинонд тоглосон. Тэрбээр удахгүй дэлгэцнээ гарах олон ангит кинонд тоглож байгаа гэнэ.
Багадаа эмч болно гэж боддог байсан хүсэл нь амьдрал дээр биелэлээ олоогүй ч мэргэжлээрээ дамуулан биелүүлж яваа бололтой. Зураг авалтанд ид дундаа яваа нэр нь одоогоор нууц байгаа кинонд эмч бүсгүйн дүрийг бүтээж байгаа ажээ.
“Miss Mongolia” тэмцээний 2007 оны тэргүүн миссээр тодорч байсан сайхан бүсгүй маань ээж болоод багагүй жин нэмсэн. Харин өдгөө хэвийн жиндээ орж гоолиг төрхөөрөө үзэгчтэйгээ уулзах нээ. Олны хайр хүндлэлийг хүлээсэн өсч яваа залуу жүжигчин бүсгүйн гэрэл бүлийн нандин зургийг энэ удаад онцлон уншигч танд дэлгэж байна.