Дуучин Нарагийн “бяцхан ханхүү”
Дуучин Нараг танихгүй хүн ховор. Урлагийнхан дундаа шулуун яриатай, хаана ч, хэний ч өмнө өөрийнхөөрөө байж чаддаг хэмээн түүнийг ойр дотных нь үнэлдэг.
Тэрбээр өнгөрсөн онд ээж болж хөөрхөн хүүтэй болсон. Нярайлаад удаагүй байхдаа нэгэн байгууллагын рекламд тоглосон. Харин энэхүү рекламанд тоглохдоо өөртөө итгэлтэй байгаагүй аж. Гэвч рекламны санал тавьсан компанийн зүгээс түүний хөөрхөн нүдний "харц" чухал хэмээсэн гэдэг. Ийнхүү Нара бусад эмэгтэйн адил ээж болоод жин нэмсэндээ санаа зоволгүй тоглосон байна. Харин олон нийт түүнийг шүүмжилсэн ч удалгүй фитнессээр хичээллэж 20 кг жинг хасч гоолиг биеэ олж авсан тухайгаа нуулгүй ярьсан удаатай.
Дууч бүсгүй өөрийнхөө нөхрийн талаар ам өнөөг хүртэл ам нээж, олны нүдэнд ил гаргаагүй байгаа. Харин саяхан хүүгийнхээ зургийг дэлгэлээ.