Ертөнцийн сайхан бүсгүйгээр Колумб бүсгүй шалгарлаа

2015 оны 1 сарын 27

Энэ жил 62 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа “Ертөнцийн сайхан бүсгүй-2014” наадамд нийт 88 орны сайхан бүсгүйчүүд оролцсоноос энэ жилийн ертөнцийн миссээр Колумб улсын мисс үзэсгэлэнт Паулина Вега тэргүүн байрыг эзэлжээ. Тэрээр 1993 онд Колумб улсад төрсөн ба Боготагийн их сургуулийн оюутан гэнэ. Дэлхийд томоохонд тооцогддог энэхүү уралдааныг Америкийн тэрбумтан Доналд Трамп ивээн тэтгэдэг байна. Тэрээр тэргүүн байрны эзэн болсноор 300 мянган ам долларын үнэ бүхий чулуун чимэглэлтэй 411 грамм цагаан алтан титмийн эзэн болжээ. Мөн Нью-Йорк хотод нэг жил ажиллаж, амьдрах эрхийг олгосон байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16548
0 эможи
keyboard_arrow_up