Топ модель Х.Бадамгэрэл сайн үйлс бүтээлээ

2015 оны 1 сарын 26

Монголын загварын ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг “Гоёл 2015” наадмын энэ жилийн “Топ модель” цомын эзнээр “Андра модель агентлаг”-ийн захирал, Азийн топ модель, мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл шалгарсан.
 Тэгвэл топ модель маань саяхан төрсөн өдрөөрөө сайн үйлс бүтээжээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Төрсөн өдрөөрөө найзууд, шавь нартайгаа нийлж сайхан үйлс хийлээ. Наргиж, цэнгэх цаг бидэнд дандаа л олдоно. Бидний сэтгэл хэрэгтэй газар олон байдаг шүү жинхэнэ аз жаргалыг бусдад жоохон ч гэсэн туслаж мэдэрдэгийг та бүхэн ч бас мэдрээд үзээрэй. Өнөөдөр олон зүйлийг бас мэдэж авлаа. Дараагийн удаа энд ирэхдээ хүүхдийн тасагт нь зориулсан дорвитой зүйл бас нярай хүүхдүүдийн эм тариа витамин гээд олон хэрэгтэй зүйлс бэлдэх хэрэгтэй юм байна. Баяртай байна” хэмээн бичжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16495
0 эможи
keyboard_arrow_up