Женнифер Лопез хүүхдүүдийнхээ хамт “People” сэтгүүлийг чимжээ
2015 оны 1 сарын 23
Хамгийн сайхан бүсгүйд зүй ёсоор тооцогдох алдарт дуучин Женнифер Лопез өөрийн хүүхдүүдийн хамт People сэтгүүлийн нүүрийг чимжээ. Тус сэтгүүл ирэх долоо хоногт худалдаанд гарах гэнэ. Энэ тахай тэрээр хэлэхдээ “Би жаргалтай байна. Макс Эмма нарыг мэндэлсний дараа Марк Антони бид дөрөв “People” сэтгүүлийг чимсж байснаа санаж байна. Тэр үед хүү охин хоёр минь дөнгөж 25 хоногтой байсан. Гайхалтай дурсамж. Миний хүүхдүүд бол миний амь амьдрал” хэмээн бичжээ. Мөн ярилцлагынхаа үеэр “Би Каспер Смарттай эргэн нийлээгүй. Бид хосууд бус найзууд болсон. Хэдэн жилдээ шинэ дурлалтай учирмаагүй байна” гэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
16395
0 эможи