Д.Ганцэцэгийн “шинэ төрх” -ийг харна

2015 оны 1 сарын 23

   Драмын театрын тайзаа орхисон гурван бүсгүй “Хувьсал” продакшныг эргэлт буцалтгүй сонгож өдгөө дэлгэцийн бүтээлд гарших болсон. Их айлаас уран бүтээлийн гараагаа эхлүүлж олны танил болсон жүжигчин Д.Ганцэцэг, МУГЖ У.Уранчимэг, залуу жүжигчин А.Ганчимэг нар эгч дүүс шиг гар нийлэн шинэ өнгө төрхөө кинонд мөнхлөж байгаа билээ. Тэд шинэ он гарангуут дараагийн бүтээлийнхээ зураг авалтанд гарсан тухайгаа дуулгав.

   “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч” зэрэг кино нь үзэгчдээс шүүмжлэл, магтаалыг хослуулан авсан. Энэ удаагийн бүтээлээр жүжигчин Д.Ганцэцэг өмнөх дүрүүдээсээ тэс өөр нэгнийг бүтээж байгаа бөгөөд энэ тухайгаа "Хувьсалын гурав дахь дэлгэцийн бүтээлийн ажил үргэлжилсээр байна. Удахгүй цоо шинэхэн өнгө төрөхийг харах болно оо" гэлээ.

  Тус продакшны өмнөх хоёр бүтээлийг үзсэн нэгэн настан "шшш энэ охин чинь өөдтэй дүр бүтээхгүй юм аа, дандаа л зодуулж нүдүүлсэн дүр бүтээх юм" хэмээн халаглаж байсан удаатай. Тэгвэл энэ удаад үзэгчдийн хайртай алаг нүдэн Ганаа маань гэрэл гэгээтэй дүр байсан байгаасай билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16393
0 эможи
keyboard_arrow_up