Холливудын хамгийн олон насны “зөрүүтэй - 15” хос

2015 оны 1 сарын 22

Хоёр биенээ гэсэн чинхүү сэтгэл л байхад хосуудын хайр сэтгэлд үндэс угсаа, нас хүйс, шашин шүтлэг огт хамаагүй гэж үздэг. Тэгвэл олны танил эрхмүүдийн хувьд энэ нь хэр зөрүүтэй ойлголт байдаг юм бол...? Ингээд та бүхэндээ хамгийн олон насны зөрүүтэй Холливудын алдартай хосуудын тухай нийтлэлийг сонирхуулъя.

15.Брэд Питт ↔ Анжелина Жоли / 12

Холливудад 10 ба түүнээс дээш насны зөрүүтэй маш олон алдартан бий. Тэдгээрийн нэг нь Анжелина Жоли (1975), Брэдд Питт (1963) нар билээ. 9 жил хамт амьдарсны эцэст 2014 оны наймдугаар сард хуримласан хосууд “Mr. & Mrs. Smith” (2005) киноныхоо үеэр хоёр биендээ дурласан гэдэг. Сонирхуулахад Бейонсе (1981), Жей Зи (1969) нар ч гэсэн 12 насны зөрүүтэй юм байна.
 
14.Меган Фокс ↔ Брайан Остин Грин / 13

Дур булаам жүжигчдийн нэг Меган Фокс (1986) нөхөр Брайан Остин Грин (1973) - тэйгээ “Hope & Faith” ситкомын үеэр танилцаж байжээ. Тухайн үед Меган Фокс 18 настай байсан бол Брайан 31 настай байсан юм. Хосууд 2010 оны зургаадугаар сард хуримласан бөгөөд гурван хүүтэйгийн нэг нь нөхрийнх дагавар юм байна.
 
13.Хью Жекман ↔ Деборра Ли Фернесс / 13

“X - Men”, “The Wolverine”, “Night at the Museum: Secret of the Tomb” зэрэг дэлгэцийн гайхалтай бүтээлүүдээрээ алдартай Австралийн жүжигчин Хью Жекманы (1968) гэргий нь 1955 онд төрсөн Австралийн жүжигчин, найруулагч Деборра Ли Фернесс юм. Хосууд Деборрагийн тоглосон “Correlli” цувралын үеэр танилцсан ба 1996 оны дөрөвдүгээр сард гэрлэжээ. Өдгөө тэд өргөж авсан хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг. Учир нь Деборра хоёр ч удаа хөл хүнд болсон боловч хоёуланг нь тогтоож чадалгүй зулбасан болохоор хүүхэд өргөж авахаар шийдсэн юм.
 
12.Эллен Деженерес ↔ Портия Де Росси / 15

Ярилцлагын шоугаараа алдартай Америкийн жүжигчин, зохиолч, элэглэгч Эллен Деженерес (1958) “Форбс” сэтгүүлээс онцолсон 2014 оны хамгийн хүчирхэг эмэгтэйн №46 дугаарт бичигджээ. Тэрбээр 1997 онд ижил хүйстэн гэдгээ албан ёсоор зарлаж байсан бөгөөд Австралийн загвар өмсөгч, жүжигчин Портия Де Росси (1973) - той 2004 оноос болзож, хосууд 2008 онд гэрлэсэн билээ. Одоогоор тэд хүүхэдтэй болох төлөвлөгөөгүй байгаа сурагтай.
 
11.Шарлиз Терон ↔ Шон Пенн / 15

Холливудын дур булаам жүжигчдийн нэг Шарлиз Терон (1975) дуучин, жүжигчин Крэйг Бирко, “Third Eye Blind” хамтлагийн ахлагч Стефан Женкинс, Ирландын жүжигчин Стюарт Таунсенд нарын алдартнуудтай болзож байжээ. Тэрбээр Стюарт Таунсендтэй есөн жил хамт амьдарсны эцэст 2010 онд салсан юм. Ингээд 2014 оны зургаадугаар сараас жүжигчин Шон Пеннтэй (1960) болзож байгаа юм байна.
10.Жейсон Стэтхэм ↔ Роузи Хантингтон Уайтли / 20

Английн жүжигчин, бие хамгаалах урлагийн мастер Жейсон Стэтхэм 1967 оны долоодугаар сарын 26-ны өдөр мэндэлжээ. Өдгөө 48 настай тэрбээр “Victoria’s Secret”, “Burberry” брэндийн сурталчилгааны модель Роузи Хантингтон Уайтли (1987) - тай 2010 оноос хойш болзож байгаа юм. Өмнө нь тэрбээр 2004 оныг хүртэл загвар өмсөгч Келли Бруктай долоон жил хамт амьдарсан ажээ.
 
9. Харрисон Форд ↔ Калиста Флокхарт / 22

Английн жүжигчин, бие хамгаалах урлагийн мастер Жейсон Стэтхэм 1967 оны долоодугаар сарын 26-ны өдөр мэндэлжээ. Өдгөө 48 настай тэрбээр “Victoria’s Secret”, “Burberry” брэндийн сурталчилгааны модель Роузи Хантингтон Уайтли (1987) - тай 2010 оноос хойш болзож байгаа юм. Өмнө нь тэрбээр 2004 оныг хүртэл загвар өмсөгч Келли Бруктай долоон жил хамт амьдарсан ажээ.
 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16306
0 эможи
keyboard_arrow_up