Шакирагийн гэр бүл буяны ажилд нэгджээ
2015 оны 1 сарын 21
"UNICEF" хүмүүнлэгийн байгууллагын сайт дээр алдарт дуучин Шакирагийн нөхөр болох Жерар Пике болон түүний 2 настай хүүгийн зураг тавигджээ. Энэхүү зургийг World baby Shower үйл ажиллагаанд зориулан авсан бөгөөд нэн ядуу болон, эдгэрэшгүй өвчтэй, ядуу тарчиг амьдралтай хүүхдүүдэд туслах зорилготой ажээ. Тус байгууллагын албан ёсны сайт дээр бие давхар байгаа дуучин бүсгүй маань “Өдгөө бид хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах гэж байна. Тийм учраас энэ үйл ажиллагааг дэмжиж, чадах чинээгээрээ оролцох болно. Та бүхэн ч гэсэн энэ дэлхийн олон мянган хүүхдийн амь насыг аврахад туслах бүрэн боломжтой юм” гэж бичжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
16206
0 эможи