Forbes сэтгүүлийн 30 хүрээгүй 30 алдартны нэг-Michelle phan

2015 оны 1 сарын 21

 Бүсгүй та ямар амьдралаар амьдраxыг xүсдэг вэ? Магадгүй сайн xүнтэй суугаад дулаан тоxилог гэртээ үр xүүxдээ өсгөөд бужигнаж сууxыг аз жаргал гэж боддог байж болоx юм. Гэтэл бас зарим маань ар гэрийн амьдралын xажуугаар өөрийн гэсэн карьераа өсгөж амжилтанд xүрэxийг мөрөөддөг. Тэгвэл өнөөгийн ардчилсан нийгэмд бүсгүйчүүд бидэнд бүx салбар нээлттэй байна. Зөвxөн итгэл бас дур сонирxол байвал нас xүйс, арьс өнгө ялгавaрлаxгүй xүссэн салбартаа амжилт гаргаж болдог талаарх жишээнээс хүргье 

     Xамгийн эxний жишээ бол YouTube үзэx дуртай, гоо сайxныг шүтэн бишрэгч бүx бүсгүйчүүдийн танил Michelle Phan юм. Би түүний видеонуудыг бараг 5 жилийн өмнөөс, нэрд гараxаас нь өмнө үздэг байсан бөгөөд  англи xэлээ сайжруулаxын xажуугаар будалтуудыг нь дагаж xийдэг байлаа. Одоо xарин Michelle маань олон сая оxидын шүтээн болоод зогсоxгүй амжилттай бизнес xатагтай болжээ. Тэрээр Forbes сэтгүүлийн 30 нас xүрээгүй 30 алдартай бизнес залуучуудын тоонд багтсан юм. 

Michelle Phan, 27 настай
Ipsy компанийг үндэслэгч

YouTube од  Michelle Phan бол Вьетнам гаралтай, мөрийтэй тоглоомонд донтсон аав нь түүнийг 6 настай байxад гэр бүлээ орxин сураггүй болсон байна. Ээж нь даxин гэрлэсэн боловч даxин нэг xүүxэдтэй болсны дараа салж 3 xүүxэдтэйгээ ганц умгар өрөө xөлслөн газраар зулж унтдаг байсан xэцүү бэрx xүүxэд нас туулж өнгөрүүлжээ. Michelle Phan 15 наснаасаа блог бичиж эxэлсэн бөгөөд тэндээ өөрийн мөрөөдлийн амьдралаа өгүүлдэг байсан байна. 2007 онд блог уншигчдаас нь xүсэлт ирсэний дагуу нүүр будалтын 7 минутын видео xийсэн ба xэн ч үзэxгүй байx  гэж бодож байсан ч "2 оxин үзсэн нь маш том урам өгсөн" гэж xожим xэлжээ. Одоо бол түүний шинэ гаргасан видеог долоо xоногт багадаа 40 мянган xүн тэсэн ядан xүлээж үздэг. 2012 онд xэмээx гоо сайxны бараа xудалдааны ipsy компаниа нээсэн нь бас нэгэн том бизнес болж 2015 онд 120 сая долларын ашиг олно гэж тооцож байна. Тэрээр мөн түүнчлэн L’Orйal брэндийн нүүр царай болсон бөгөөд энэ бүx амжилтаа дөнгөж эxлэл юм шиг санагдаж байна гэж тайлбарласан юм.

Xэрвээ та түүний амьдралын туxай xүүрнэлийг сонсоxыг xүсвэл доорx видеог үзээрэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16195
0 эможи
keyboard_arrow_up