Жаклин Кенниди хамгийн загварлаг эмэгтэйгээр тодорчээ

2015 оны 1 сарын 20

“Interview” сэтгүүлээс бүх цаг үеийн хамгийн загварлаг тэргүүн хатагтай нарыг тодруулжээ. Уг жагсаалтад Уэлсийн гүнж Диана, Монакийн гүнж Грейс Келли, Францын тэргүүн хатагтай асан Карла Бруни, Иордон улсын  хатан хаан Рания, ЗХУ-ын  тэргүүн хатагтай асан Райса Горбачева нар багтжээ. Эдгээр загварлаг тэргүүн хатагтай нарыг АНУ-ын  тэргүүн хатагтай асан Жаклин Кенниди тэргүүлсэн байна. Тэрбээр 1960-аад оны загварын толь байсан бөгөөд богино үс, сувдан зүүлтийг мода болгожээ. Жаклин Кенниди тэргүүн хатагтай байх  хугацаандаа Европын алдарт брэндүүдийн загварыг хуулбарласан хувийн загвар зохион бүтээгч Олег Кассинийн хувцсаар гоёдог байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16083
0 эможи
keyboard_arrow_up