Шинэхэн топ Х.Бадамгэрэл “Cosmopolitan” сэтгүүлийн нүүрийг чимжээ

2015 оны 1 сарын 19

“Андра модель агентлаг”-ийн захирал, Топ модель, Мисс, Загвар өмсөгч,  “Монголын урлагийн залуучуудын холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн Х.Бадамгэрэл Монгол дахь "Космо"-гийн шинэ оны эхний дугаарыг чимжээ. 

Монголын хувцас загварын энэ цаг үеийн шилдгүүдийн манлайнд яваа отгон топ маань өмнө нь  "ILooK" сэтгүүлийн нүүрийг чимж байсан юм. 

Тэгвэл  энэ удаад  "Cosmopolitan" сэтгүүлийн нүүрийг чимсэн нь олон хүнд таашаагдсан гэнэ. Тодруулбал, олон улсад худалдаалагддаг тус сэтгүүлийн монгол космо-гийн нүүр царай болсон отгон топ моделийг "өмнөх дугааруудын нүүр царайгаас өөр болсон байна. Гайхалтай болжээ" хэмээн гадаад дахь сэтгүүлийн мэргэжилтнүүд нь дүгнэжээ.

Олон улсад нэр алдартай өөрсдийн гэсэн уншигчдын хүрээлэлтэй болсон тус сэтгүүлийг чимнэ гэдэг одуудын бас нэгэн хүсэл нь биз. Ямартай ч бүсгүйчүүдийн уншихыг хүсэн хүлээдэг шинэ оны дугаартыг олны хайр хүндлэлийг хүлээсэн сайхан бүсгүй чимсэнд баяртай байна. Ингээд Х.Бадамгэрэлдээ уншигчдынхаа өмнөөс илүү их амжилтыг хүсэн ерөөе.

Дашрамд сонирхуулахад, Монгол дахь "космо"-гийн бүтэн гарсан ковероор тодорсон гэнэ шүү. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16069
0 эможи
keyboard_arrow_up