Ким Кардашьяныг эгч нь шүүхэд өгөв
Кардашьяны гэр бүл сүүлийн үед хэл ам, хэрүүл шуугианаас салахаа больжээ. Эгч, дүүс өөр хоорондоо дотно байдаг ч мөнгөний асуудал дэгдмэгц тэдний ах, дүүсийн холбоо, найрсаг зан хаашаа ч юм алга болчихдог байна.
Энэ бүх үйл явдал 2014 онд Ким Кардашьяны гаргасан “Ким Кардашьян Холливуд” хэмээх ухаалаг гар утасны тоглоомноос эхэлсэн аж. Хэдийгээр уг тоглоом зуны эхэн сард олон нийтийн хүртээл болсон ч түүнд 200 сая ам.долларын ашиг өгчээ. Энэхүү тоглоом нь Кимын амьдралаар замнахыг хүссэн хэрэглэгчдэд зориулагджээ.
Тоглоомыг сонирхолтой болгохын тулд од бүсгүй эгч, дүү Хлоя, Кортни, мөн ээж болон Крис Женнер зэрэг баатруудыг нэмж оруулахаар болсон нь таагүй харилцааны эх үүсвэр болжээ.
Хлоя болон Крис нар энэхүү тоглоомын баатар болсон явдалд нэн тайван хандсан ч Кортнигийн хувьд дургүйцлийг нь хүргэж, эгчийгээ шүүхэд өгөхөөр болсон гэнэ. Үүнээс гадна Кортни нөхөн төлбөр шаардаж эхэлсэн байна. Тэрбээр өөрийгөө тоглоомын баатар болсон тул үүнийхээ төлөө хөлс авах ёстой гэж үзжээ.