Дэвид Бэкхим халамжтай эцэг болохоо харуулжээ
2015 оны 1 сарын 15
Лондоны бороотой нэг өдөр алдарт хөлбөмбөгчин Дэвид Бекхэм охиноо хэрхэн салхилуулж буй нь гэрэл зурагчдын дуранд өртжээ. Охиныхоо халтайсан нүүрийг гараа норгож байгаад арчиж буй Дэвид Бекхэмийн энэ агшин түүнийг жирийн л нэгэн эцэг хүн гэдгийг харуулсан байна. Тэрбээр хөлбөмбөгийн их спортоос зодог тайлснаас хойш бүтэн цагаар аавын үүрэгт ажил гүйцэтгэх болсон юм. Түүний эхнэр загварын ертөнцөд хүч сорих болсон учир гурван настай Харперыг харах үүрэг түүнд оногдох болжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
15846
0 эможи