Тэйлор Свифтийн хариу нэхээгүй гэнэтийн бэлэг
Дуучин Тэйлор Свифтийн шүтэн бишрэгч Ребека Бортникер хэмээх бүсгүй түүний дуунд зориулан бяцхан видео хийж “Tumblr”-т нийтэлсэн нь дуучин бүсгүйн сэтгэлийг ихэд хөдөлгөжээ. Иймд тэрбээр шүтэн бишрэгчидээ баярлуулж гэнэтийн бэлэг барихаар шийдсэн байна. Түүний барьсан гэнэтийн бэлэг бол Ребека Бортникер хэмээх бүсгүйд хайрцаг дүүрэн бэлэг явуулжээ. “FedEx”-ийн шуудангийн хайрцгийг гараараа “Swiftex” болгон өөрчилж бичсэн тус хайрцагт дуучны өөрөө бичсэн хэд хэдэн ил захидал, хүзүүний зүүлт, гэрэл зураг, мөнгөний хэтэвч зэрэг байсан аж. Хэтэвчинд 1989 ам.долларын чек байсан бөгөөд “Ребека сургалтын төлбөрийн зээлнээс чин 1989 ам.доллар хасагдлаа” хэмээн бичсэн байжээ.
Тайлор Свифтийн хамгийн сүүлд гаргасан цомог “1989” нэртэй билээ. Тэйлор Свифтийн хувьд шүтэн бишрэгчдэдээ ингэж гэнэтийн бэлэг барьсан нь анхны тохиолдол биш юм. Тэрбээр өнгөрсөн сард өөрийнх нт дууг дуурайж дуулсан бичлэгээ интернэтэд байршуулсан нэгэн фэндээ мөн хайрцаг дүүрэн бэлэг илгээж байсан удаатай.