1800-гаад онд төрсөн хамгийн “өндөр настай” эмэгтэйчүүд

2015 оны 1 сарын 13

Хорвоогийн алтан шаргал наран дор зуу гаруй жилийг өнгөрүүлж, үр хүүхэд, ач гуч нарынхаа өсч өндийхийг харан он удаан жил амьдрах зол заяа хүн бүхэнд тохиодоггүй. Харин эдгээр буянтай эмэгтэйчүүдэд гурван зууныг дамнан амьдарч, дэлхий ертөнцийн хувьсал хөгжлийн гэрч болох гайхалтай хувь тавилан заяажээ. XIX зууны сүүлчээр төрсөн энэ таван эмэгтэй бол дэлхийн хамгийн өндөр настангууд юм. 

Тэдний урт насалсны нууц нь сайн унтаж амардаг, үргэлж идэвхитэй ажилладаг, өдөр бүхэн дасгал хийдэг, бас эрүүл хүнс хэрэглэдэгтэй холбоотой ажээ. Түүнээс гадна эмэгтэй хүний бие организм эрэгтэй хүнээс урт наслах чадвартай байдаг гэнэ. Учир нь эмэгтэй хүнд давамгай байдаг эстроген хэмээх даавар нь зүрхний үйл ажиллагаанд маш сайнаар нөлөөлдөг аж. Ингээд дэлхий нийтийн хүндлэлийг хүлээсэн таван буурайг танилцуулъя.

 

115 настай Сюзанна Мушатт Жонс, АНУ
 
 
1899 оны долдугаар сарын 6-нд төрсөн.
116 настай Мисао Окава, Япон
 
 
1898 оны гуравдугаар сарын 5-нд төрсөн. Дэлхийн хамгийн өндөр настай хүн.
116 настай Гертруд Уивер, АНУ
 
 
1898 оны долдугаар сарын 4-нд төрсөн. Америк тивийн хамгийн өндөр настай хүн.
115 настай Эмма Морано, Итали
 
1899 оны арваннэгдүгээр сарын 29-нд төрсөн. Европ тивийн хамгийн өндөр настай хүн.
115 настай Жералиэн Тэлли, АНУ
1899 оны тавдугаар сарын 23-нд төрсөн.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15694
0 эможи
keyboard_arrow_up