Крис Брауны тоглолтын дундуур таван хүн буудуулжээ

2015 оны 1 сарын 12

Калифорнийн Сан Хосед болсон дуучин Крис Брауны тоглолтын дундуур таван хүн буудуулжээ. Буудуулсан таван хохирогч азаар хөнгөн шарх авсан талаар “Hollywood Gossip” мэдээлэв. Буун дуу гарч эхэлмэгц хамгаалагчид гарч ирэн, дуучныг тайзнаас буулгасан байна.  Энэ хэрэг дуучин Браунтай огт холбоогүй ч түүний тоглолтын дундуур үймээн гарах явдал тасрахаа больсон гэнэ. Өнгөрсөн сард гэхэд Брауны Холливудэд болсон тоглолтын үеэр нэгэн үзэгч хутгалуулсан юм. Лос Анжелесийн цагдаагийн алба Брауны тоглолт цус асгаруулж дуусах нь ихэслээ гэж олон нийтэд сануулав. Крис Браун нь 2009 онд найз бүсгүй болох дуучин Рианнаг зодсон хэргээр гурван сар хоригдож байсан юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15582
0 эможи
keyboard_arrow_up