Реппер Ludacris хуримаа хийжээ
2015 оны 1 сарын 07
Алдарт реппер Ludacris удаан хугацааны турш үерхсэн найз охин Eudoxe-тайгаа хуримлажээ. Тэд энэ шийдвэрийг ердөө хоёр долоо хоногийн өмнө гаргасан бөгөөд хуримаа гэр бүлийн хүрээнд даруухан тэмдэглэсэн байна.Реппер Ludacris хуриман дээрээ "Бид энэ хуримыг үнэхээр их хүссэн учраас ийм хурдан хийлээ. Өнгөрсөн хугацаанд хангалттай бие биенийгээ таньсан гэж бодож байгаа. Eudoxe бол миний насны хань мөн гэдгийг би өнгөрсөн мөч бүхэнд мэдэрч байсан" хэмээжээ. Харин Eudoxe-гийн хувьд хайраар гэрэлтэн аз жаргалтай байгаа нь түүний инээмсэглэлээс тодорхой харагдсан гэж хуриманд хүрэлцэн ирсэн зочид ярьж байжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
15219
0 эможи