Нас бол зүгээр л цаасан дээр бичигдэх тоо...

2015 оны 1 сарын 06

АНУ-ын гэрэл зурагчин Дин Брэдшоу “Алтан үе” нэртэй зургийн цомог гаргажээ. Тус цомогт далаас дээш насны ахмад үеийнхэн хүндийг өргөлт, барилдаан, бокс, сагсан бөмбөг зэрэг спортын төрлүүдээр хурд хүчээ сорин эрч хүчтэйгээр хичээлллэж буй сэтгэлд хоногшим гэгээлэг зургууд багтсан байна.

Тамирчин ахмадуудын хувцаслалт орчин үеийн хэв маяг бүхий, тод өнгийн, өвөрмөц стиль имижтэй ажээ.

Тэрбээр энэхүү цуврал зургаараа хүн өөрийнхөө нөөц бололцоо, хүч чадлыг чамлах ёсгүй гэдгийг хэлэхийг зорьсноос гадна нийгэмд ахмад настнуудын эзлэх байр суурийг ч өсгөх зорилго өвөртөлсөн аж.

Гэрэл зурагчин Дин Брэдшоу хэлэхдээ “Далан таван настай хүн яагаад олимпийн аварга болж болохгүй гэж? Алдартай брэнд, спортын сурталчилгаанд яагаад заавал залуухан, төгс төгөлдөр хүнийг тоглуулах ёстой гэж? Би энэ санааг л хүмүүст ойлгуулахыг туйлын ихээр хүсэж байна” гэжээ.

 

 
 
 
 
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15147
0 эможи
keyboard_arrow_up