Дуучин С.Эрдэнэцэцэгийн 17 насаар дүү нялх амраг

2014 оны 12 сарын 30

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин С.Эрдэнэцэцэг гавьяатыг өөрөөсөө нэлээд дүү залуутай болзох болсон талаар урлагийнхан жиг жуг гэлцэх болсоор багагүй хугацаа өнгөрлөө. Тэрбээр хамт ажилладаг, залуу дуучин Э.Чинчулуун хэмээх залууг амрагаараа сонгож, хайр дурлалын холбоо үүсгээд жил гаруй хугацааг ардаа үджээ. Өмнө нь тэрбээр энэхүү харилцаагаа ихэд нууцалдаг байсан ч тэдний амрагийн явдал амнаас ам дамжсанаар ийнхүү “савнаасаа хальжээ”. Тэд 17 насны зөрүүтэй боловч наснаасаа тун ч залуухан харагддаг гавьяат залуу амрагтайгаа шинэхэн хосууд шиг тун ч романтик байдаг гэнэ. Дашрамд сонирхуулахад, тэд одоо ҮДБЭЧ-ын шинэ уран бүтээл болох “Оройн дээд” үндэсний түүхэн дуулалт жүжигт хамтдаа тоглож байгаа юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14858
0 эможи
keyboard_arrow_up