Ким Кардашян, Канье Вэст нар “Balmain” брэндийг сурталчлав

2014 оны 12 сарын 30

Дуулиан шуугианы эзэн Ким өнгөрсөн сар “Paper” сэтгүүлийн нүүр хуудсыг нүцгэн чимэглэсэн ба үүгээр алдарт “Vogue” сэтгүүл энэ оны онцлох дуулиан тарьсан эмэгтэйг шалгаруулсан юм. Харин тэрбээр энэ удаад нөхөр реппер Канье Вэстын хамт Францын “Balmain” брэндийн шинэ рекламд тоглосон байна. Марио Соррентигийн авсан “The Balmain Love” сурталчилгааны эхний зурган дээр Канье Вест, брэндийн хавар зуны коллекцийн тансаг хар хүрмийг өмссөн байсан бол Ким хар судалтай даашинз өмссөн байжээ.

 

 

Ким энэ зурган дээрээ Парисын Загварын 7 хоногийн үеэр “Balmain”-ы шоунд оролцсон загвар өмсөгч, дүү Кендалл Женнертэйгээ үнэхээр адилхан харагдаж байжээ. “Balmain” брэндийн бүтээлч захирал Оливиер Рустейнг сурталчилгааны талаар мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр хосуудыг чухам яагаад сурталчилгаанд тоглуулахаар сонгосон тухайгаа хэлэхдээ “Эрэгтэй хувцасны энэ сурталчилгаандаа би хайр дурлалын торгон агшныг харуулахыг зорьсон юм. Ким Кардашиан, Канье Вест хоёр миний энэ санааг гайхалтай харуулж чадсан. Тэднийг “Balmain”-ы сурталчилгаанд тоглуулсан нь хүндэтгэлтэй хэрэг. Хосууд хамтдаа хайр дурлал, гоо үзэсгэлэн, өвөрмөц шинжийг үнэхээр чадварлагаар илэрхийлсэн. Энэ нь зөвхөн хувцас сурталчилсан гэхээсээ илүү хайр дурлал, нөхөрлөлийг тодотгосон гэж хэлж болно. Энэ бол “Balmain”-ы хувьд шинэ баримтлал юм” хэмээн хэлжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14857
0 эможи
keyboard_arrow_up